Анхан шатны семинар Монгол хэлээр

Танилцуулга

1964 онд уг семинар эхэлснээс хойш дэлхий даяар 2.5 сая хүмүүс амьдралын асуудал, сонголтуудад хэрхэн Библи бүр мөсөн хариу өгч байгааг сурсан. Эдгээр Библиллэг зарчмууд хүмүүст Бурхантай алхах хувийн харилцаагаа гүнзгийрүүлэхэд нь туслаад зогсохгүй, гэр бүл болон цуглаануудыг хүчирхэгжүүлж, өөрчилсөн.Үндсэн семинар нь найзууд, гэр бүлийн гишүүд болон Бурхантай харилцах харилцааг хөгжүүлэх, эрүүл байдлыг хамгаалах, өсгөхөд хэрэгтэй хүчин зүйлүүдийг онцолсон 24 цагийн видео курс. Тухайн хүний нийгмийн байр суурь, боловсрол, нас, шашин, ёс заншлыг үл харгалзан хэрэгжүүлэгдэх, нийтлэг долоон Библиллэг зарчмуудыг уг семинараар тайлбарлах болно.
  1. Бүтээл: Хэрхэн бүтээгдсэндээ талархах нь өөрийгөө жинхэнээр хүлээн зөвшөөрөхийн гол суурь болдог.
  2. Эрх мэдэл: Эрх мэдлийн бүтцийг Бурхан хэрхэн ашиглан бидэнд дотоод амар амгалан, хамгаалалтыг өгдгийг ойлгоно.
  3. Хариуцлага: Өөрийн гаргасан сонголтынхоо хариуцлагаа ухамсарлан, уучлалыг асууснаар цэвэр ухамсрыг олж авах.
  4. Зовлон: Зовлон дундах Бурханы зорилгыг таньж, бусдыг бүрэн уучлах нь баяр хөөрийг авчирдаг.
  5. Эзэмшил: Өөрийн эрхээ Бурханд өгч харин Түүний хангасан зүйлсийн нярав байх нь жинхэнэ аюулгүйн баталгаа.
  6. Эрх чөлөө: Амьдралынхаа нүглээр удирдуулсан талбарыг эргүүлэн авч, Сүнсээр хүчирхэг болох нь ёс суртахууны цэвэр байдлыг авчирдаг.
  7. Амжилт: Бурханы үгийг бясалгах нь Бурханы арга замуудыг илчилж, амьдралын зорилгыг олоход биднийг чиглүүлдэг.
Үндсэн зарчим семинарын дасгалын номыг хичээл бүрийн хуудаснаас үнэгүй татах боломжтой.
Bill Gothard
Bill Gothard